Гурав дахь өдрөө үргэлжилж буй “Үндэсний номын баяр-2020” арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө.
Номын баярт жил бүр 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. Хэдий эдийн засгийн хямралтай, хөл хориотой байгаа ч энэ жил илүү өргөн болж байгааг зохион байгуулагчид хэлж байна.
“Үндэсний номын баяр-2020”-ын ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Үндэсний болон хотын төв номын сан, “Номын ертөнц” клуб, МЗЭ, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн газрууд, Мэдээлийн түнш, дэмжигч байгууллагаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний цахим И-Сан, Монгол костюмс төв, Хатун төв, Язгуур контент ХХК, Юнител, МСS групп ажиллаж байна.