СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА
Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ.
С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо
СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв
Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна
Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ
Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ХӨВСГӨЛ АЙМАГТ 6.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
Хөвсгөл аймагт өнөөдөр 05:32 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Улаанбаатар хотод ч мөн мэдрэгдээд байна.
АНУ-ын U.S.Geological Survey байгууллагын мэдээлснээр Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Туртаас баруун өмнө зүгт 33 км зайд, 10 км гүнд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ ингэж мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх вэ?
- орон сууцанд амьдардаг бол аюулгүй байршлыг урьдчилан тогтоох Жишээлбэл, даацын хана, багана, арк, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэтээр
- эд хогшлыг бэхлэх
- бичиг баримтыг хамтад нь хадгалах, гадагш гарахад шуурхай авах боломжтой газар хадгалах
- аюулгүй байршилд шуурхай хоргодох дадлагыг гэр бүлийн гишүүн бүр хамтдаа хийх
- удаан хадгалах боломжтой хоол хүнсний нөөц бүрдүүлэх
- ус нөөцлөх
- гар чийдэн, шүгэл, эмийн сан, скоч зэрэг шаардлагатай бусад зүйлийг бэлтгэх
- химийн бодис, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалахгүй байх
- хувцас, гутал бэлтгэх
Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед юу хийх вэ?
Барилга нураагүй үед
- газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед айж, сандрахгүй, тайван байх
- суу, нуугд, хүлээ зарчмыг дагаж мөрдөх
- аюулгүй байршилд яаралтай хорогдох
- газар хөдлөлтийн чичирхийлэл дууссаны дараа гэр бүлээрээ гадагш аюулгүй талбайд очих
- гадагш гарахдаа аваарын шат ашиглах
- цахилгаан шат ашиглахгүй байх
- гадагш гарахдаа гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй зарчмыг дагах
- бичиг баримт, хоол хүнсийг авч гарах
- захиргааны байгууллагад бүртгүүлэх
- утсаар ярихгүй байх
- радио сонсох
- цахилгаан, хий, усны шугамд гэмтэл гарсан бол эх үүсвэрийг хаах, салгаад гадагш гарах
Барилга нурсан үед
- нуранги дор тайван байх
- бэртэл гэмтлээ шалгах
- өөртөө анхны тусламж үзүүлэх
- нурангин дор ус, хүнсний зүйлийг хямгатай хэрэглэх
- нуранги дороос эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс, аврагчдад шүгэл үлээж дуу чимээгээр мэдэгдэх
- тамхи татахгүй байх, гал гарч болзошгүй
Газар хөдлөлтийн аюул тохиолдсоны дараа юу хийх вэ?
- гэр бүлийн гишүүд бүрэн гарсан эсэхийг нягтлах
- нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх
- жижиг хэмжээний гал түймэр унтраах болон хоёрдогч хор хөнөөлийг арилгах
- мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх
- мэргэжлийн байгууллагын заавраар ажиллах
- нийтээр цугларах байранд дэглэм сахих
- үймээн эмх замбараагүй байдлаас сэргийлэх
0 Сэтгэгдэл