Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
СҮ.БАТБОЛДЫН 11 САЯ ФУНТЫН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦЫГ ХУДАЛДАЖ, ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОВ

Сар хүрэхгүй хугацааны өмнө буюу 2020.12.23-ны өдөр УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой нийтлэл Британийн өдөр тутмын "The Times" сонин дээр "Монголын удирдагчийн 11 сая фунтын орон сууцыг зарахыг нь хориглов" гэх гарчигтай хэвлэгдэн гарсан. 

Уг нийтлэлд "Үндэстэн дамнасан 185 сая фунтын авлига болон мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын явц шийдэгдтэл түүний Лондон дахь 11 сая фунтын үнэтэй үл хөдлөх хөрөнгийг царцаасан.

Түүний эзэмшдэг орон сууц нь 2005 онд Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн магнат Хенри Ченгийн босгосон Найтсбридж гэх цогцолборт байрладаг бөгөөд Лондон хотын Кенсингтон дүүрэгт буюу хамгийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд сүндэрлэсэн газарт байрладаг ажээ. 

Шүүгч Пеллинг "Ноён Батболд болон түүний гэр бүлийнхэн /эхнэр, хүүхэд/ хэрэгт дурдагдсан хоёр орон сууцыг олон жилийн турш байнга ашиглаж байсныг гэрчлэх баримтууд байна" гэж протоколдоо тэмдэглэжээ.

Мөн Сү.Батболд нь  хууль бусаар олсон хөрөнгөөрөө Лондонгоос гадна Нью-Йорк, Хонконг, Орос, Тайланд зэрэг газруудад нийт 57 сая ам.долларын үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг цуглуулсан гэх мэдээлэл бий" гэж бичжээ.  

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, Оюутолгой болон Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор Монгол Улсад 713 тэрбум 775 сая төгрөг буюу 250 сая ам.долларын хохирол учруулсан гэж үзэж Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Эрдэнэт майнинг" корпораци, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нар Нью Йорк Каунтигийн шүүхэд мөн гомдол гаргаад байгаа юм. Уг хэрэг дээр хариуцагчдаар Сүхбаатар овогтой Батболд, Батболд овогтой Баттүшиг, Чимэд овогтой Ганзориг, Уламбаяр овогтой Туул, Очирбат овогтой Нямдалай, Чон Чүү Ём, Ком Хак Сон, Ким Ёнжун, Ли Ю Чжон, Ри Бён Вүүк, Канг Юн Жу, Балоас Инк., Балоас Лимитед, Ловитас Инк., Ловитас Лимитед, Glowassets Limited нар нэрлэгдсэн.

Энэ бүгдээс харахад Монгол Улсын Засгийн газар Сү.Батболдын эзэмшлийн гэх орон сууц байрласан улс болгонд гомдол гаргасан байх магадлалтай.

Нью-Йорк Каунтид гаргасан гомдол дээр "Тус нэхэмжлэл нь Монгол Улсын санаачилгаар НПГ-аар хянагдсан тул энэхүү хэрэгт Монгол Улсын бүрэн эрхэнд хөндлөнгөөс оролцоогүй болно" гэсэн байна. УИХ-ын гишүүн Сү.Батболд нь одоогийн байдлаар ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй буйгаа олон нийтэд илэрхийлээд буй юм.

Эх сурвалж: 

https://www.thetimes.co.uk/article/mongolian-leader-barred-from-selling-11m-london-flat-gs9q5pq68#:~:text=The%20High%20Court%20has%20ordered,corruption%20and%20money%2Dlaundering%20investigation.

 

 

2 Сэтгэгдэл
Эхнэр нь ёроолгүй шуналтай юм болов уу даа, дагавар хүү бол шууд золигт гарааский
buzriin hontsiin sanaatai yoroolgui angal shig iddeg ene pizdag ter shorond n hiigeesee. Ur huuhed heden ueree shorond hataasaa har pizda
Хамгийн их уншсан