Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Я.СОДБААТАР, Т.МЭНДСАЙХАН НАР ОГЦОРЧ УУЧЛАЛТ ХҮСЛЭЭ

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжийг гадуур хувцасгүй, гэрийн углааштай нь ХӨСҮТ рүү шилжүүлж хүйтэн сэтгэлээр хандсанд бухимдаж иргэд УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардан Төв талбайд өнөөдөр жагсаж байна.

Эмнэлгийн ажилтнууд алдаа дутагдал гаргасныг УОК-ын дарга, ЭМЯ болон ХӨСҮТ-ийн удирдлага хүлээн зөвшөөрч, тухайн ээж болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. Эрүүл мэндийн салбарын хариуцлага алдсан ажилтнуудын өмнөөс хариуцлага хүлээж УОК-ын дарга Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, иргэдээс уучлалт хүсээд байна. 


УОК-ын дарга Я.Содбаатар: Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж чинь сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад бас харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар, даалгасан чинь сэтгэлээсээ Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж гүйцэтгэлээ. Цар тахлыг дотооддоо алдаагүй 10 сарыг өнгөрөөсөн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч коронавирусийн халдварын эсрэг тэмцсэн миний болон манай багийн тэмцэл нөхдийн ажил зүтгэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй 5 орны нэгээр нэрлэгдэж буй. Коронавирусээр нэг ч хүн нас бараагүй. Тун удахгүй бүх нийтийн дархлаажуулалтын ажлыг эхлүүлнэ. Нэг ёсондоо бид ковид-19-тэй хийх тэмцэлд очих цэгээ харж байсан юм. 

Энэ хүнд цаг үед ажиллаж буй эмч, мэргэжилтэн, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хүчнийхэн, аймаг нийслэлийн онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд, Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хамтран ажилласан явдалд талархал илэрхийлье. УОК-ын даргын хувьд Шадар сайдын ажлаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хуулийн дагуу өнөөдөр хүргүүлнэ. Дахин хэлэхэд нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна.


ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан: Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллалаа. Үүний үр дүнд бид бүхэн коронавирусийн халдварыг хохирол багатайгаар даван туулж байна. Эрүүл мэндийн салбарт олон жил явж ирсэн бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Үр дүн нь ч гарч байгааг та бүхэн харж болно.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хариуцлагагүй хэдхэн хүний алдаанаас болж, нойр хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхныг үгүйсгэж болохгүй шүү гэж хэлэхийг хүсэж байна. Эрүүл мэндийн сайдын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан