Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
"49 зах, худалдааны төвийг үе шаттайгаар нээнэ. Эдгээрт иргэд очиж хүнсээ авахгүй, хөл хорионы дэглэм үргэлжилнэ"

Энэ талаар эргэлзээ дагуулсан зөрүүтэй ойлголтууд гарч байгаа тул УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Учир нь хөл хорионы хугацаанд хүнсний хомсдол үүсэж болохгүй, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч болохгүй тул хүнсний үйлдвэрлэл болон бөөний төвүүдийг нээх учиртай. 

Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээнэ. Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагааг нээх бөгөөд ажиллах хүчний квотыг 15 хувиар тогтооно.

Гэхдээ иргэд хүнсний бөөний төв рүү очиж, хүнсээ авахгүй юм. Хүнсний дэлгүүрт мах, махан бүтээгдэхүүн, гурил, будаа зэрэг бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх зорилгоор квот тогтоон ийнхүү нээхээр шийдвэрлэсэн. Иргэн та гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс л хэрэгцээт бүтээгдэхүүнээ авах шаардлагатай. Томоохон зах, худалдааны төвүүдийг нээж байгаа нь хөл хорионы дэглэмийг сулруулсан явдал огт биш.

Хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн салбарт нийт 26 мянган иргэн ажилладаг бөгөөд тэднийг PCR шинжилгээнд заавал хамруулна" гэлээ.

Хүнсний худалдааны салбарын ажилтнуудаас шинжилгээ авах хуваарь: 

Хоёрдугаар сарын 16-нд бөөний худалдааны 24 төв нээгдэнэ.

       1.Барс-1 зах

  1. Барс-2 зах
  2. Хороолол зах
  3. Орхон зах
  4. Таван-Эрдэнэ зах
  5. Бест зах
  6. Лавай худалдааны төв
  7. Хулхан худалдааны төв
  8. Яармаг зах
  9. Их тойруу худалдааны төв
  10. Бүрд худалдааны төв
  11. Бүрэн плаза худалдааны төв
  12. Мөнх худалдааны төв
  13. Баянзүрх-2 худалдааны төв
  14. Натур худалдааны төв
  15. Жуков худалдааны төв
  16. Эко худалдааны төв
  17. Тэнгэр бөөний төв
  18. Өгөөж зах
  19. Сувдан тав худалдааны төв
  20. 21 худалдааны төв
  21. ЖМЖ худалдааны төв
  22. Алтай худалдааны төв
  23. Энхжин худалдааны төв

Хоёрдугаар сарын 17-нд нээгдэх зах, худалдааны төвүүд 

  1. Шонхор зах
  2. Нарантуул-2 зах
  3. Нарлаг дэнж худалдааны төв
  4. Баянгол худалдааны төв
  5. Фермерүүд худалдааны төв
  6. Бэлх зах
  7. Асайт худалдааны төв
  8. Баялаг ундраа зах
  9. Нарантуул өргөтгөл зах
  10. Итгэл худалдааны төв

Хоёрдугаар сарын 18-нд нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Шинэ Сандэй-2 худалдааны төв
  2. Баянзүрх-2 зах
  3. Шинэ Сансар зах
  4. Жанжин худалдааны төв
  5. Тумбааш худалдааны төв

Хоёрдугаар сарын 19-нд нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Ханталст худалдааны төв
  2. Сэлэнгэ зах

Хоёрдугаар сарын 20-нд нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Бөмбөгөр -1 худалдааны төв
  2. Содон бөмбөгөр худалдааны төв
  3. Алтжин бөмбөгөр худалдааны төв
  4. Амгалан зах

Хоёрдугаар сарын 23-нд нээгдэх нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Хар хорин худалдааны төв

Хоёрдугаар сарын 24-нд нээгдэх зах, худалдааны төвүүд

  1. Органик зах
  2. Саруул зах
  3. Дүнжингарав худалдааны төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан