Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
АППРЕНТИС ШОУНЫ ЯЛАГЧ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДЛОО

Улаанбаатар хот, Монгол Улс, 2021-2-15 - Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани болох Ард Холдингс Интернэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Цолмон овогтой Бархас томилогдсоныг Ардын нарийн бичгийн даргын албанаас мэдэгдлээ. Ц.Бархас нь Ардын Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох бодлогыг гардан хэрэгжүүлэх бөгөөд Ардын Маркетинг, Борлуулалт Эрхэлсэн Захирлын ажлыг хавсран гүйцэтгэх юм.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Монгол ТВ-тэй хамтран Аппрентис Монгол реалити шоуг 2020 оны 12 дугаар сараас эхлэн нийт Монголчуудынхаа санхүү, бизнесийн мэдлэгт зориулан бүтээсэн билээ. Тус шоунд 1,000 гаруй залуус оролцох хүсэлтээ ирүүлснээс шилдэг 14 оролцогч нь нэвтрүүлэгт оролцох эрхээ авч чаджээ. 2 сар гаруй үргэлжилсэн хүч тэнцүүхэн оролцогчдын ширүүн өрсөлдөөнийг үзэгчид таашаан хүлээж авсан бөгөөд сүүлийн дугаарт Ц.Бархас, О.Энхжин нар шалгарч үлдэн, өмнөх шатуудад нэвтрүүлгээ орхисон бусад нөхдийнхөө хамтаар 2 багт хуваагдан ур ухаанаа сорьж, Ц.Бархас ялагчаар тодорсон юм. Шоуны болзлын дагуу тэрээр 200 сая төгрөгийн цалин, урамшуулал бүхий Ардын салбар компанийн Гүйцэтгэх Захирал буюу CEO-оор томилогдох гэрээгээ байгууллаа. 

Аппрентис Монгол шоуны ерөнхий шүүгч, Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг: “Юуны түрүүнд Бархастаа баяр хүргэе. Чи чадлаа. Ардад тавтай морилно уу? Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдгийг эх орон нэгт залуустаа харуулж чадлаа гэж харж байна. Нийт оролцсон залуустаа амжилт хүсье! Үзэж, догдолж, дэмжиж, суралцаж, уухайлж байсан үзэгчдэдээ талархал илэрхийлье! Эцэст нь Монгол ТВ-ийн удирдлага, хамт олонд маш том баярлалаа гэе - Та бүгд бол үнэхээр ажилдаа эзэн нь болж чадсан, авъяастай, сэтгэлтэй мундаг хамт олон байна лээ! Улсын хөгжилд оруулж байгаа танай хувь нэмэр, ажил үйлс улам өргөжин дэлгэрэх болтугай!” хэмээн тэмдэглэн хэлэв. 

Аппрентис Монгол шоуны ялагч Ц.Бархасын зүгээс: “Үргэлж цаг үеэсээ түрүүлж алхдаг, мөс хагалан түүчээлэгч Ч.Ганхуяг захирал болон түүний эрч хүчтэй, чадварлаг багт нэгдэх болсондоо маш их баяртай байна. “Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Цогцлооно” гэсэн бүхэл бүтэн үндэстний хэмжээний амбиц, үзэл санааны төлөө өөрийнхөө мэдсэн сурсан бүхнийг зориулан ажиллах болно” гэж онцоллоо. 

Ц.Бархас нь байгууллагын санхүү, маркетинг, менежментийн чиглэлээр 8 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд салбар хариуцсан менежер, маркетингийн албаны дарга болон ерөнхий менежерийн албан тушаал хашиж байсан туршлагатай. Ц.Бархас нь бизнес, эдийн засгийн чиглэлээр СЭЗДС-д бакалаврын зэрэг, мөн АНУ-ын Виржиниагийн Олон Улсын Их Сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр мастер цол хамгаалжээ.

Ард Cанхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэйшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан