Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоногтоо буцааж оруулахгүй

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Аймаг, сум хоорондын хөдөлгөөн өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээгдэж байгаа бөгөөд долоо хоногт 1 удаа зорчиж, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлэх зохицуулалтыг хийжээ. Харин Дархан-Уул аймгаас гарсан иргэдийг 30 хоногтоо буцааж оруулахгүй юм байна.

Түүнчлэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

  • -  Караоке, Диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.
  • -  Улаанбаатар хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна.
  • -  Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ. 
  • -  Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/
  • -  Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ. 
  • -  Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана. 
  • -  Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй /
  • - Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021.02.21.22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд  -  2021.02.23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана.
  • -  Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021.02.21-ний 17:00 цагаас эхлэн 2021.02.23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./
  • -  Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан