Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын нэгнээс хилээ нээх талаар судалж, ирэх долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар ярилцахаар болов

Засгийн газрын гишүүд болон аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр уулзаж, салбарт тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр аялал жуулчлалын салбарынхан хилээ нээх хугацаагаа тодорхой зарлаж, үйл ажиллагаанд баримтлах дүрэм журмыг шинэчлэх саналыг Засгийн газрын тэргүүнд уламжилсан. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх талаар судална. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нухацтай ярилцъя. Энэ нь хоёр зүйлээс шалтгаална.

  • Халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайтар баримталж,
  • вакцинжуулалт тасалдахгүй явагдаж, богино хугацаанд иргэдийнхээ 50-аас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөгөө биелүүлж чадвал вакцинжуулсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна.

Нөхцөл байдлыг таашгүй тул шууд амлаж чадахгүй ч үүний төлөө Засгийн газар чадах бүх зүйлээрээ хичээнгүйлэн ажиллах болно. Боломжтой гэж үзвэл нөхцөл байдлаа харгалзан тавдугаар сарын 1-нээс Монгол Улс хилээ нээх асуудлыг хөндөж үзнэ гэж зарлаж болно. Үүнд тулгуурлан та бүхэн төлөвлөлтөө хийх боломжтой. Мөн журмаа шинэчилнэ" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан