Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ӨНӨӨДӨР 5 ХҮНД ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООЖ "ЦАХИМ ГАВ" ЗҮҮЛГЭЖЭЭ

Хорих ангид ял эдлэх иргэдийн тоог бууруулж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг нийгэмд нь хүмүүжүүлэх, улмаар хөдөлмөр эрхлүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн барагдуулах зорилгоор “Цахим гав”-ыг нэвтрүүлээд байгаа.

Тэгвэл эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш гурван аймагт, 5 иргэнд “Цахим гав” зүүлгээд байна. Тухайн иргэд  шүүхийн шийдвэрээс хамаараад 1 сараас 2 жилийн хугацаанд “Цахим гав” зүүж, зорчих эрхээ хязгаарлуулна. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хөнгөн гэмт хэрэг анх үйлдсэн хүмүүст цахим бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарласан заалтыг хэрэгжүүлж байгаа юм. Ингэснээр энэ оны байдлаар 1000 гаруй хүнд энэ шийтгэлийг оногдуулах урьдчилсан тооцоо гараад байсан. Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 хүн зорчих эрхээ хязгаарлуулах ялыг эдэлж, “Цахим гав” зүүгээд байна. Тэгвэл эрүүгийн  хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг нэг сараас таван жил гэж заасан бөгөөд гэмт хэрэгтний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар байдал зэргийг харгалзан ялын төрлийг шүүхээс сонгон хэрэглэнэ. Одоогоор 5 хүнд 1 сараас 2 жилийн хугацаанд цахим гав зүүлгэж, зорчих эрхийг хязгаарласан. Цахим гав буюу энэ бугуйвчны онцлог нь хориглосон бүсэд буюу очихыг хориглосон газар, обьектод ойртсон, нэвтэрсэн тохиолдолд тухайн этгээдэд анхааруулга өгч, ШШГЕГ-ын “Цахим хяналт, удирдлагын төв-ийн хяналт тавьж байгаа ажилтанд дохио өгөх горимтой юм байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх нь хорих зардлыг бууруулж, гурван тэрбум орчим төгрөг хэмнэх тооцооллыг гаргасан байна. Мөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг нийгэмд нь хүмүүжүүлэх, сурч боловсрох, улмаар хөдөлмөр эрхлүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн барагдуулах зорилготой. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан