БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Монгол Улсын иргэн, эмэгтэй, 50 гаруй настай А амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг түүнтэй 2018 онд таскинд танилцсан БНСУ-ын иргэн, 60 гаруй настай, эрэгтэй Б үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Тэд 2018 оны долоодугаар сараас уулзаж эхэлсэн бөгөөд хамтдаа хоолны газар нээж ажиллуулахаар төлөвлөж байжээ. Гэвч БНСУ-ын иргэн Б нь Монгол Улсын иргэний цуглуулсан 30 гаруй сая вонд шунасны улмаас амь насанд нь хүрчээ. Энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр болж хэрэгтэн Б-д 30 жилийн хорих ял оноосон байна. Дэгү хотын шүүхээс “Хохирогчийн итгэж өгсөн 30 гаруй сая воныг аваад зогсохгүй эмэгтэйн амь насанд хэрцгийгээр хүрснийг нь үндэслэн 30 жилийн хорих ял оноож байна” хэмээн мэдэгджээ.