Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймаг, Дорнодын хойд хэсгээр, маргааш өдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсэг, Дорнодын өмнөд хэсгээр цасан болон шороон шуурга шуурна.
2021 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Гуравдугаар сарын 3-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Салхи их төлөв секундэд 6-11 метр байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 3 дугаар сарын 1-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.