Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.02.26/ 11:00 цагийн мэдээллээс хойш Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 7, 8, 9 байруудаас халдварын 22 тохиолдол шинээр илэрсэн тул хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ.
Тодруулбал, 7, 8, 9 дүгээр орон сууцны нийт 7 орцны 10 өрхийн 22 иргэн халдвар авсан байна. Дүүргийн Онцгой комиссоос шинжилгээний баг гаргаж тухайн орцны иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ээс авах гэсэн боловч "ЭМЯ-ны 11:00 цагийн албаны мэдээллээс хойшхи мэдээллийг маргаашийн мэдээллээр өгнө" хэмээн мэдээлэл өгсөнгүй.
Э.БУРАМ