Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Өөрийн хүчээр баяжсан Өмнөд Солонгосын хоёр тэрбумтан хөрөнгийнхөө хагасыг буяны үйлсэд хандивлахаар болжээ

Бизнесийн салбарт нь үе дамжсан хөрөнгөтөн гэр бүлүүд ноёрхдог Өмнөд Солонгост өөрийн хүчээр тэрбумтан болсон хоёр бизнесмэн бүх хөрөнгийнхөө тэн хагасыг буяны үйлсэд зарцуулахаар болсноо зарлажээ.

Өмнөд Солонгосын хамгийн том мессенжэр үйлчилгээ KakaoTalk-ийн үүсгэн байгуулагч Ким Бём Сү саяхан өөрийн $9.6 тэрбумын хөрөнгийн талаас илүү хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулахаа амласан юм.

Түүний дараа хоол хүнс хүргэлтийн Woowa Brothers аппликэйшныг үүсгэн байгуулагч Ким Бон Жин, гэргий Боми Сулын хамт Билл Гэйтсийн санаачилсан “Giving Pledge” (Өгөх амлалт) гэрээнд нэгдэж байгаагаа зарлажээ.

Америкийн тэрбумтнууд болох Билл Гэйтс, Уоррен Баффет нарын энэхүү санаачилгад нэгдсэн баячууд хамгийн багадаа хөрөнгийнхөө тал хувийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах амлалт авдаг юм.

Өмнөд Солонгосын хөрөнгөтнүүдээс анх удаа “Given Pledge” санаачилгад нэгдсэн нь энэ ажээ.

Солонгосын дайны дараах эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үеэр хөрөнгөжиж, одоог хүртэл улсынхаа эдийн засагт ноёлдог гэр бүлийн томоохон бизнес бүлэглэлүүдээс тэд ийнхүү шинэ хандлагаараа ялгарч байна.

Хоёр Ким хоёул жирийн ажилчин гэр бүлээс гаралтай, бага насаа ядуу амьдралд өнгөрөөсөн хүмүүс юм. Тэд хоёул бизнесээ 2010 онд эхлүүлж, богино хугацаанд их хэмжээний хөрөнгөтэй болсон байна. KakaoTalk мессенжэр тус улсын нийт гар утасны 90 гаруй хувьд суусан байдаг. Woowa үйлчилгээг сар бүр 10 гаруй сая хүн хэрэглэдэг нь Өмнөд Солонгосын хүн амын 20 орчим хувь юм.

Билл Гэйтсийн “Giving Pledge” санаачилгад дэлхийн орон орны 200 гаруй хөрөнгөтнүүд нэгдэж, гарын үсгээ зурсан байдаг. Зүүн Азийн орнуудын тэрбумтнуудаас үүнд нэгдсэн хүн цөөхөн байдаг ажээ.

Хятадын эх газар, Хонг Конг, Тайваний цөөн хэдэн тэрбумтан уг санаачилгад нэгдсэн байдаг бол Японоос ганц ч хүн нэгдээгүй байна. Үүнд эд хөрөнгөө зөвхөн гэр бүлийнхээ удам залгамжлагчид өвлүүлдэг уламжлалт ёс нөлөөлдөг гэж үздэг.

Charities Aid Foundation байгууллагаас саяхан гаргасан World Giving Index буюу дэлхийн улс орнуудын өглөгийн жагсаалтад Өмнөд Солонгос 57, Япон 107, Хятад 126 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан