Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Манай шүхэрчин аврагчид 800 орчим га талбайн түймрийг унтраажээ

Монгол улсын Онцгой байдлын байгууллагын шүхэрчин аврагчид сүүлийн 10 жилд нийт 50 гаруй удаагийн ой хээрийн голомтод 400 гаруй хоног ажиллан, 800 орчим га талбайн түймрийг унтраасан төдийгүй 2015 онд ОХУ-д гарсан түймрийн голомтод мөн үүрэг гүйцэтгэжээ.

Түүнчлэн 2014 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун ууланд авиралт хийж яваад төөрсөн 76 уулчны амь насыг аварсан бол 2017 онд Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцсон гээд Монгол улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэдэг юм.

ОБЕГ-ын  Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны шүхэрчин аврагчдын ой өнөөдөр тохиож байна. Тэд Монголын улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай шилжин байрлаж, эрэн хайх, аврах нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй газар зөөвөрлөх, эд хөрөнгийг нь авран хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын байгууллагын тусгай хүчин юм. Шүхэрчин аврагчид ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэлээ гэхэд 2000-4000, түүнээс ч дээш метрийн өндрөөс үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан