Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
БАРИМТ: СИНГАПУРЫН ДЭЭД ШҮҮХЭД СҮ.БАТБОЛДЫН ЭСРЭГ ХЭРЭГ ҮҮСГЭСЭН НЬ ҮНЭН

2021 оны 02 сарын 26-ны өдөр Сингапурын дээд шүүхийн “Ерөнхий тасаг”-аас бичгээр гаргасан шийдвэрийг харвал тус шүүхийн “Ерөнхий тасаг”-т Сү.Батболд нарын эсрэг иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь харагдаж байна.

Шийдвэрээс харвал хэргийн нэхэмжлэгч, хариуцагчдыг дараах байдлаар жагсаажээ.

Нэхэмжлэгчид:

  • -  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
  • -  Erdenet Mining Corporation LLC (буюу Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ)
  • -  Эрдэнэс Оюу Толгой ХХК (хувьцаа эзэмшигч нь: Эрдэнэс Монгол ХХК. Харин Эрдэнэс Монгол ХХК – ийн хувьцаа эзэмшигч нь Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газар)

Хариуцагчид:

  • -  Сүхбаатарын Батболд
  • -  Чонг Чоо Ёонг (Cheong Choo Young)
  • -  Ким Хак Сеон (Kim Hak Seon)
  • -  “Кливеден Трэйдинг” нээлттэй хувьцаат компани (Cliveden Trading AG)
  • -  Еоын Бэйрри Саадеиен (Eoin Barry Saadien)
  • -  Эверест ВС ХХК (Everest VC Pte Ltd)
  • -  Пондювер ХХК (Ponduver Pte Limited)

Бүгд Найрамдах Сингапур Улсын Дээд шүүхийн “Ерөнхий тасаг” нь нэхэмжлэлийн үнийн дүн нь 250,000 ам.доллараас өндөр дүнтэй иргэний хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг байна.

Түүнчлэн, шүүхийн энэ шийдвэрт дурдсанаар эдгээр нэхэмжлэгчдийн хэн нь ч өөрсдөө энэ хэргийг тус шүүхэд гаргаагүй байна. Харин тус шүүхэд Нийслэлийн прокурорын газрын (НПГ) Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гаргасан тайлбарын дагуу НПГ нь эдгээр нэхэмжлэгчдийн өмнөөс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн хэрэгтэй холбоотойгоор энэ хэргийг үүсгүүлэхээр хандсан байна. Тодруулбал, НПГ-аас хариуцагч нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 сарын 28-ны өдөр нэхэмжлэх гаргаж, шүүхээс 2020 оны 10 сарын 28-ны өдөр хэрэг үүсгэхээр шийдсэн иргэний хэрэг.

НПГ-ын Ерөнхий прокурор Ш.Нямдорж нь Сү.Батболдыг Эрдэнэт болон Оюу Толгой уурхайтай холбоотой гэрээнээс их хэмжээний нууц ашиг олсон гэж үзэж байгаа гэж тайлбар гаргасан болохыг тус шүүхийн шийдвэрт тэмдэглэжээ.

02 сарын 26-ны өдөр болсон Сингапурын Дээд шүүхийн “Ерөнхий тасаг”-н урьдчилсан хуралдаанаар (зөвхөн) тус шүүхэд нэхэмжлэгчдийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан хуульчдын төлөөлөл нь хууль ёсны эсэх, зохих ёсны эсэх талаар хэлэлцжээ.

Улмаар, шүүх дүгнэлтдээ Нэхэмжлэгчдийг төлөөлж буй Рев Лоу ХХК (Rev Law LLC)-ээс K&S хуулийн фирмд олгосон Монгол Улсын Засгийн газар болон 3 нэхэмжлэгчдийг төлөөлөн ажиллах зөвшөөрөл нь зүй ёсны төлөөлөл мөн байна гэж үзжээ.

Энд бичсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, улмаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын заавар, зөвлөгөөгөөр Сингапурын Дээд шүүхийн “Ерөнхий тасаг”-т үүссэн иргэний хэрэг зөвхөн хэрэг үүссэн шатандаа яваа болохыг энд дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Нэгдүгээрт: эдгээр хэргүүд нь эцэслэн шийдэгдээгүй болохыг; хоёрдугаарт: эдгээр хэргүүд нь иргэний шүүхэд үүссэн хэргүүд байгааг анхаарна уу.

Эх сурвалж: Бүгд Найрамдах Сингапур Улсын “Ерөнхий тасаг”-ийн 2020 оны 1145 дугаар хэргийн хүрээнд гаргасан тус шүүхийн 2020 оны 5541 тоот “захирамж”.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан