Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
МоАХолбоо ҮАБЗ-ийн болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүллээ

-30 жилийн өмнө яг энэ талбайд цугласан ахмадууд эргэн ирцгээлээ-

 

Монголын Ардчилсан Холбоо Монгол улсын оршин тогтнохуйн, эдийн засгийн, хүний, хүрээлэн байгаа орчны, мэдээллийн гээд үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн бүрийн ноцтой төвшинг хөндөж сэрэмжлүүлсний зэрэгцээ аюулаас ангижрах гарцуудыг албан ёсоор сонордуулж ирсэн билээ.

 

Тэгвэл өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), ҮАБЗ-ийн гишүүд болон Монгол улсын их хурлын гишүүдэд мэдэгдэл хүргэх зорилготой “Монгол Улсын төлөө зүтгэе” уриан дор үзэл санаагаа илэрхийлэх үйл ажиллагааг Д.Сүхбаатарын талбайд тайван байдлаар зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид сайн дурын үндсэн дээр оролцсон бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын шийдвэр гаргахаас удаа дараа улайм цайм зугтаж байна, ҮАБЗ-ийн хуралдаанд очихгүй байгаа нь гадны захиалга, улс төрийн явцуу зорилгоор ҮАБЗ-ийн ажлын албаны тусгайлсан чиг үүрэгт халдсан нь туйлын жигшүүртэй үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.

Ийм ноцтой нөхцөлд Монголын Ардчилсан Холбоо төрийн үйл ажиллагааны хийдлийг арилгах, хөдөлмөрийн дотоод зах зээлээ хамгаалан дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд, удмын санд учрах короновирусээс үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, гадаад өрүүдийг тэглэх, Оюутолгой, Хармагтайн ордын ашиглалтын талаар улс орны эрх ашигт нийцсэн нэгдмэл байр суурьт хүрэх зэрэг тулгамдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийн чухлыг эрх баригчдад албан ёсоор анхааруулсан юм.

 

Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог дээшлүүлэх, арми, аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг улс төрөөс ангид байлгах, мэргэжлийн ёс зүй, чадвар, хариуцлагын эрх зүйн зохицуулалтыг эрс чангатгах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан