Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Ж.ХАЖИДСҮРЭН: МОНГОЛ ОРНЫ ОЙ БОЛ ДЭЛХИЙН ҮНЭТ ӨВ

Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан ойн мэргэжилтэн Ж.Хажидсүрэнтэй ярилцлаа.

- Та өөрийнхөө тухай манай уншигчдад танилцуулаач. 

- Намайг Ж.Хажидсүрэн гэдэг. Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат. Хөдөө Аж Ахуйн их сургуулийг Ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгсөөд Өвөр-Монголын Тариалангийн их сургуульд Ойн менежментийн чиглэлээр Магистраа хамгаалсан. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна.

- Ойн мэргэжилтэн их ховор. Яагаад энэ мэргэжилийг сонгох болсон бэ?

- Яагаад энэ мэргэжилийг сонгох болсон бэ?Би бага байхаасаа эх дэлхий, байгаль экологоо хайрлан хамгаалах ухаанд суралцсан. Учир нь Монгол аж ахуй амьдрал бол байгаль экологитой салшгүй холбоотой. Тэр тусмаа хөдөө мал маллаж өссөн хүүхдүүд энэ талын уламжлалт мэдлэг мэдээлэл ихтэй байдаг. Би Ойн инженер мэргэжил эзэмшсэндээ маш их баярлаж явдаг. Жил өнгөрөх тусам мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч байгалийн гоё сайханд дурлаж, заавал хайрлан хамгаалах хэрэгтэй гэдгийг ухамсарласан. Мэдээж байгаль экологийн тухай судлах зүйл маш их, маш сонирхолтой шинжлэх ухаан юм.

- Монголын ой бусад орны ойгоос юугаар онцлог гэж боддог вэ?

- Монгол орны ой нь бусад орноос ялгагдах гол онцлог бол байгалийн ой зонхилон ургадаг. Энэ бол Нүүдэлчин Монголчууд бидний хэдэн мянган жилийн туршид байгалиа хайрлан хамгаалж, шүтэж ирсэний үр дүн юм. Би үүгээр хаана ч бахархан ярих дуртай.

- Гэсэн ч ой мод байгалын гамшиг болоод хүний нөлөөллөөс устаж үгүй болсоор байна.

- Зарим оронд байгалийн ойгоо юуч үгүй устгаж түүнийхээ сөрөг нөлөөллийг мэдэрч таримал ойн аж ахуйг маш хурдацтай хөгжүүлж байгаа тохиолдол олон байна. Жишээбэл БНХАУ таримал ойгоогоороо алдартай. Хүний гар хүрээгүй газар орон ер нь цөөхөн. Тэд нэгэн  үе газар тариалан эрхлэхийн тулд ой модоо тайрч устгаж байсан. Харин одоо өөрсдийн алдааг ухамсарлаж газар бүхэнд мод тариж ойжуулах ажил эрчимтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад Мод үржүүлгийн газрууд маш олон болж, төрөл бүрийн моддыг ямарч нөхцөлд тариалж чадаж байна. Ард түмнийх нь дунд хэн нэгнийгээ баян болгьё гэвэл 1 атга модны үр өг гэдэг ам яриа хүртэл гарсан байдаг юм билээ. Бидний сайн мэдэхээр ӨМӨЗО-ны Ордос хотын алд олборлолтыг зогсоож Оросын Сибирь шиг болгоно гээд улаан элсэн цөл байсан газрыг ойжуулсан. Энэ нь дэлхийн маш олон хүмүүсийн анхаарлыг татаж Аялал жуучлал хөгжих нэг боломж нээгдсэн. Мөн моддыг зөв зохион байгуулж тариалах нь экосистемд ямар чухал болохыг харуулж чадсан гэж боддог.

- Монголын хувьд ч мод үржүүлгийн аж ахуй хөгжиж байгаа гэж үздэг. Та хэрхэн дүгнэх вэ?

- Манай орны ойн сан бүхий газар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8%-ийг эзэлдэг бөгөөд үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдэн хэвийн ургаж байгаа. Ерөнхийдөө ойрхог чанар нь 7.9% байна гэсэн судалгаа бий. Энэ бол зөвхөн байгальд өөрийн аясаар ургаж байгаа манай орны байгалийн ойн мэдээлэл юм. Тэгэхээр Монголын Ой бол Дэлхийн үнэт өв юм. Тиймээс ой тархан ургаж байгаа газар бүхнийг хамгаалж, тэнд амьдарч буй иргэддээ ойн мод, түүний дагалдах баялгийн талаарх мэдлэг мэдээллийг өгч, хүн бүр модны үрийг зардаг биш таридаг болоосой гэж хүсдэг. Учир нь хуш модны үрийг хилээр маш их гаргаж байна. Хятад хүмүүс модны үрийг хямдхан худалдаж аваад өөрийн орондоо хэдэн сая шоо м газарт мод биш ойг тариалж байна. Ийнхүү байгалийн ойн бүрэлдэх нөхцөлийг бүрдүүлж чадаж байна. Тэгэхээр бид яагаад тэр бэлэн байгаа моддын үрээр моддыг төрөлх тохиромжтой орчинд нь тариалж болохгүй гэж.  Мэдээж ойн аж ахуй эрхэлж байгаа хэдхэн байгууллага хувь хүмүүс л үүнийг хийж байгаа. Тиймээс төр засгаас эдгээр хувь байгууллагуудыг шат дараалалтайгаар дэмжих, өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал бид Модны аж ахуйг эрчимтэй хөгжүүлж чадна.

- Ой модыг хамгаалах чиглэлээр танд ямар санаа, санаачлага байна?

- Хушин ойг хамгаалах үрээр тарьж ургуулах, нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай. Яагаад заавал энэхүү модыг онцолж байна вэ гэхээр энэ жил эх ургацын жил болж Хуш мод тархан ургасан газар бүхнээс Монголчууд маань үрийг нь түүж амьдрал ахуйдаа хэрэглэлээ. Энэ хирээр ч хуш модыг гэмтээж мөн үрийг нь урагшаа нилээн их гаргасан болов уу? Тэгэхээр  Байгальд Сибирийн болон БНСУ гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол Улсын газар нутагт тархан ургадаг. Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн    1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой ургадаг. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Хуш мод нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас гүйцсэн нь 30-40 метр өндөр, нэг метрээс дээш диаметртэй, 400 хүртэл жил насалдаг, 25-45 наснаасаа эхлэн үр өгч эхэлдэг, үрийн жил нь 5-7 жил тутамд давтагддаг. Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод юм. Мөн энэхүү мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц болохоос гадна хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг. Энэ нь ойн чийгшлийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг.Ерөнхийдөө хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан түүхтэй. Тэгэхээр иргэд самрыг их хэмжээгээр түүснээс болж, ихээхэн сөрөг нөлөөллийг дагуулдаг. Жишээ нь бид тэнд амьдарч буй амьтдын хоолыг нүдэн дээр нь хулгайлж байна. Таны хамаг хүч хөдөлмөрөө зарцуулж олсон бүхнийг хэн нэг хөндлөнгийн хүн нүдэн дээр чинь булааж авбал ямар байх вэ? Тиймээс Монгол хүн бүр хушин ойгоо хамгаалах, үрийг нь түүхдээ модыг нь гэмтээхгүй бага хэмжээтэй түүж, зарах биш тарималжуулах зайлшгүй шаардлагатай байна. Бид л эх орондоо байгаа үнэт эрдэнээ хайрлаж хамгаалахгүй бол өөр хэн энэ бүхнийг хайрлаж хамгаалах билээ!!

- Таныхаар ой модны хамгийн том заналхийлэл юу вэ?

- Ойд занал хийлж байгаа хамгийн том аюул бол гэнэтийн түймэр юм. Ойн түймрийн ихэнхи тохиолдол нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг. Жишээ нь тухайн жил 10 түймэр гарлаа гэхэд 9 нь хүний үйл ажиллагаанаас болж гарсан байдаг. Тэгэхээр Монгол хүн бүр ой модтой ууланд алхах, амралт зугаалганд явахдаа тамхи асаасан шүдэнз, цогтой тамхины ишээ заавал бүрэн дүүрэн унтраах буюу өөрсдийн буруугаас болж байгальд гал түймэр гаргах вий гэсэн эрсдлээс тогтмол болгоомжилж байх, байгаль хамгаалах иргэний  үүрээ зөв ухамсарлаж нэг нэгнээ хянах хэрэгтэй. Ингэж чадвал бид дан ганц ойн моддыг бус түүний дагалдах баялагийг хамгаалж ирээдүй хойч үеийхэндээ байгалийн ойгоо энэ чигээр нь өвлүүлэх боломжыг бүрдүүлж чадна.

- Мал аж ахуй зохилдог манай орны хувьд малын бэлчээр орчимд ой модны үржил, тархалтад сөрөгөөр нөлөөлдөг гэж боддог. Таны бодол?

-  Хөдөө орон нутгийн иргэд ой модтой газарруу малаа бүү бэлчээрлүүлээсэй. Энэ бол ой мод гэмтэх нэг хүчин зүйл болж байна. Бага байхад өвөө, эмээ, аав, ээжүүд малаа Модтой газарруу бэлчээрлүүлхийг хориглодог байсан. Энэ зун баруун аймгуудаар аялаад явьж байхад ойтой газруудаар мал нилээд бэлчээрлэж яваа нь харагдсан. Тиймээс үүнийг хэлэмээр санагдлаа. Хамгийн энгийнээр өнөөдрийн бидний амьсгалж буй цэвэр агаар бол ойн ач тус.  Тиймээс бид ойгоо хамгаалах ёстой гэдгийг л Монгол хүн бүр өөрсдийн тархинд сануулчих тэгвэл бидний сэтгэл зүй оюун бодлоо дагаад ойг хамгаалах ёстой гэсэн ухамсартай болчихно. Ххэ. Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол өмнөх жилүүдэд дэлхийн олон оронд ойн түймэр гарсан энд ихэвчлэн байгалийн ой устсан. Мөн тэнд амьдарч байсан амьтад ямар хөөрхийлөлтэйгөөр шатаж байсныг интернетээр хүн бүр харсан. Дэлхий даяараа гашуудаж харууссан... Тэгэхээр Монгол эх орны минь хэвлийд бүрэлдэж наран өөд тэмүүлэн биднийг цэвэр агаар амтат жимс, жимсгэнээр хангаж, жилийн 4 улиралд солонгийн өнгөөр туяаран мишээх “ОЙ МОДОО” өргөн олон Монголчуудаараа нэгдэж хамгаалцгаая. МОНГОЛ ОРНЫ ОЙ БОЛ ДЭЛХИЙН БАЯЛАГ ҮНЭТ ӨВ ЮМ.

- Ярилцсан танд баярлалаа.

1 Сэтгэгдэл
хуш модыг үрээр тарих арга зааж өгөөч
Хамгийн их уншсан