Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Эрдэмтдийн зөвлөлийн 3/2 хувь нь бүх нийтийн хөл хорио тогтоох шаардлагаггүй гэж үзсэн байна

 

Цар тахал нэмэгдэж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын явцын талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг зөвлөлдөв. Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулаад, хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа дуулгалаа.

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр шинжилгээ оношилгооны мэнэжментийг өөрчилж, шинэ арга тактик хэрэглэхээр зорьж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж байгаагаа мэдээллээ.

Мөн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 3/2 хувь нь бүх нийтийн хөл хорио тогтоох шаардлагаггүй гэж үзсэн талаар Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хорьж хаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж хэвийн үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа Шадар сайд илэрхийлж байв. Цаашид хатуу хөл хорио тогтоолгүй, халдвар илэрсэн байршлуудад хэсэгчилж хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахимаар ажилуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах судалгаа тооцооллыг гаргаж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн юм. Мөн халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд зохион байгуулахаар боллоо.

Улсын онцгой комисс хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан