Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бид Ардчилсан намын дотоодод өрнөөд буй үл ойлголцлын үйл явцад хүндэтгэлтэй хандаж маргаан гаргаж буй талуудыг эвлэрүүлэх, дараагийн намын дарга сонгох үйл явцын талаар хоёр талын байр суурийг сонсож, шат дараалсан уулзалтуудыг зохион байгуулсан боловч нэгдсэн үр дүнд хүрээгүй.

Бид 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 270 гишүүн оролцсон ээлжит бус 20 дугаар хуралдаанд биечлэн оролцож намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн дөрвөн нэр дэвшигчид амжилт хүссэн болно.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талуудын байр суурийг сонсохоор С.Эрдэнэ тэргүүтэй хэсэггэй уулзалт хийж, маргалдагч талуудын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгуулж,  зөвшилцөх, намын даргын сунгааг нэгтгэн хийх талаар байр сууриа илэрхийлсэи боловч ажлын хэсэг байгуулах, уулзалт хийх боломжийг С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс гаргасангүй. Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн нэрийг барьж, ажлын хэсэг зөвшилцөлд хүрч сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар болсон мэт буруу ташаа ойлголт, мэдээллийг намын гишүүд болоод нийгэмд түгээж байгаад харамсаж байна.

Ардчилсан намын одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрэмд намын даргын сонгуулийг  “цахимаар” явуулах заалт байхгүй.

Нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байж С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг олон нийтийн сүлжээнд цахим системээр санал хурааж Ардчилсан намын даргыг сонгох гэж буй тухай мэдээллийг түгээж байгаа нь анхан шатны намын гишүүдийн баталгаат саналаар сонгогдох шинэ удирдлагатай дахин маргаан үүсгэх, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг оролцуулах боломжгүй болгох эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгааг анхааруулъя.

Иймд зөвшилцөлд хүрээгүй асуудлаар намьн гишүүд Та бүхэн хуваагдал талцал үүсгэхгүй, буруу ташаа мэдээллээр төөрөлдөхгүй байхыг анхааруулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна гэжээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан