АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа билээ. Энэ талаар түүнтэй холбогдож “Таван үг” солилоо.
-Сайн байна уу, таны бие гайгүй юу. Хаана хэвтэж байна вэ?
-Сайн. Юу хаана хэвтэж байна гэж. Би гэртээ байна.
-Таныг жагсаал цуглаан зохион байгуулсан. Олон хүн нэг дор цуглуулсан. Халдвар авсан гэх мэдээлэл байна шүү дээ?
-Манай гэр бүлийн хүний шинжилгээ эерэг гарсан гэж хэлсэн. Одоогоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа. Манай хүн жаахан бие муутай. Тиймээс нөхөртөө санаа зовоод сууж байна. Өчигдөр Гуравдугаар эмнэлгээс ийм мэдээлэл ирсэн. Тиймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийгөө гэртээ тусгаарлачихаад л сууж байна.
-Танд ямар нэгэн шинж тэмдэг байна уу?
-Байхгүй. Би хэвийн байна. Надад ямар ч шинж тэмдэг алга. Халуурч, бүлээрсэнгүй.
-Танаас шинжилгээ авсан уу. Хариу нь хэзээ гарах вэ?
-Манай хүнийг халдвартай гэж хэлснээс хойш надаас ямар нэгэн шинжилгээ ирж авсангүй. Мэргэжлийн газраас над руу ярьсангүй. Би хүлээгээд сууж байна. Ямар зорилгоор ингээд байгааг үнэхээр мэдэхгүй юм даа.
-Биеэ бодоорой. Халуун болон шингэн зүйл сайн уугаарай?
-Намайг халдвар авахуулах, өвчлүүлэх яасан ч дуртай юм бэ дээ.
Эх сурвалж: dardas.mn