2021 оны 06 дугаар сарын 09-нд орон даяар явагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт тогтоолыг УИХ-аас баталсан. Уг хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлдэг.
Тэгвэл 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас:
25 дугаар зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх
25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.
25.3.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх зохицуулалт нь ээлжит, ээлжит бус, дахин сонгуульд нэгэн адил хамаарна.