Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Л.Оюун-Эрдэнэ: 4, 5 дугаар сарыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтын сар болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасан билээ. Хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн байна.

 

Тэрбээр "Засгийн газар эцсийн мөчөө хүртэл эдийн засгийнхаа талд зогсоно. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад ухрах биш илүү ургашлах стратегитайгаар өнөөдрийг хүртэл явж байна. Бид тодорхойгүй ирээдүй рүү явж байгаа бус вакцины эхний ээлж ирсэн. Нийт иргэдээ вакцинжуулах төлөвлөгөө рүү явж байгаа цаг үе. 10 дугаар сарын хатуу хөл хорио үр дүнгээ өгсөн. Вакцин иртэл иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалж чадсан.

Хатуу хөл хорио тавихгүйгээр зөвхөн шаардлагатай газартаа хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод 4, 5 дугаар сарыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтын сар болгоно.

Дөнгөж сэргэж эхэлж байгаа эдийн засаг, энгийн амьдрал руу шилжиж буй хэмнэл, зээл авчихсан байгаа иргэдийн итгэлийн харцыг 14 хоног хатуу хөл хорио тогтоогоод зогсоочихмооргүй байна.

УЛААН ТҮВШИНД ОРОХГҮЙ УЛБАР ШАР ТҮВШИНД БАЙХ СҮҮЛИЙН БОЛОМЖИЙГ ОЛГОСОН 14 ХОНОГ ЭХЭЛЖ БАЙНА

14 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод халдвар тодорхой хэмжээнд буурлаа гэхэд хөл хориог цуцлахад огцом буцаад ихсэж 1,000-д хүрвэл яахав. Дахиад хатуу хөл хорио тогтоох уу, байнга тавьж чадахгүй учир эцсийн арга биш. 

Засгийн газар 14 хоногийн хугацаанд Монгол Улсын Шадар сайд, УОК болон НОК-ын бие бүрэлдэхүүнд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээр дэмжээд эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах зорилгодоо эцсийн мөчийг хүртэл зогсоно гэсний дагуу нэг удаа бүх хүчээрээ дархлаажуулалтаа хийж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахин хэсэгчилсэн хөл хорио тогтоон улаан түвшинд орохгүй улбар шар түвшинд байх сүүлийн боломжийг олгосон 14 хоног эхэлж байна" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан