Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох ажлыг орон даяар эхлүүллээ

 

Улсын хэмжээнд анх удаа Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг энэ сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхлүүллээ.

Нийслэл, 21 аймгийн Статистикийн газруудад Үндэсний статистикийн хороо болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс чиглэл өгч ажиллаж байна.

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай хуулийн 7.2-д зааснаар үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, цаашид үндэсний бичгийг төрийн бүх шатанд нэвтрүүлэхэд гол баримжаа болох юм.

Төрийн албан хаагчид “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим систем”-д байгаа төрийн бүх шатны байгууллагын албан хаагч төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд хамрагдана.

Төрийн албан хаагч нэвтрэх нэр, нууц кодоо ашиглан хаа байгаа газраасаа цахимаар судалгаанд хамрагдах боломжтой.

1 Сэтгэгдэл
U067378
Хамгийн их уншсан