МҮЭ болон эвлэлийн 14 холбоо УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
МҮЭ:
-МҮЭХ-оос хоёрдугаар сарын 01-нээс улс орон даяар цахим тэмцлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ цахим тэмцлийн үр дүнд гурван талт хороо, 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, НДШ-ийг нэмэгдүүлэх, шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 01 хүртэл зогсоож, царцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг албан ёсоор гаргасан.
МҮЭХ-ны удирдлагууд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэтэй уулзсан. Уулзалтын үеэр нийгэм эдийн засгийн байдал, НДШ-ийн чиглэлээр гаргасан шийдвэрийг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс үндэсний хорооны шийдвэрийг Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ мэдээлэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаар дамжиж олон нийтэд хүрсэн.
Гэтэл хоёрдугаар сарын 25-нд гарсан энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тиймээс Монгол Улсын Их хурал, Засгийн газарт албан ёсны шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагын хариуг зохих хугацаанд ирүүлж холбогдох арга хэмжээ аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн шатанд шилжинэ.