Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан энэ сарын 8-наас иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 95.4 хувь буюу 3,218,221 иргэнд 300 мянган төгрөгийг олгоод байна.
Харин 2021 оны дөрөвдүгээр сарын 8-наас өмнө төрсөн хүүхдийн мөнгийг ээжийн нэр дээрх бүртгэлтэй данс руу шилжүүлэх тохиргоог Ибаримт аппликэйшнд шинээр нэвтрүүлж асран хамгаалагчийн зөвшөөрлөөр олгож эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 2704 хүүхдийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн болжээ.
Харин иргэдийн дансны хувийн мэдээлэл зөрж байгаагаас шалтгаалан гүйлгээ цуцлагдаж байгаа тохиолдол гарч байгаа учраас ebarimt.mn болон аппликэйшнээр орж бүртгүүлсэн мэдээллээ нягтлахыг зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 300 мянган төгрөгөө аваагүй иргэд ebarimt.mn/300 холбоосоор орж, регистрийн дугаар, зурган кодыг бичиж шалгана.