Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Хонгконгийн Ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч Жошуа Вонгийг баривчилжээ.

2019 онд Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийхөн эрх баригчдын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж олон сарын турш жагсаал цуглаан зохион байгуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачилж, 6-р сарын 30-наас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Хонгконгийн цагдаагийн газар өнгөрсөн жилийн жагсаал цуглаанд оролцсон хэргээр ардчилсан иргэний хөдөлгөөний хэд хэдэн төлөөллийг баривчлаад байгаа ба өнгөрсөн жилийн 10-р сарын 5-нд хууль бус жагсаал цуглаанд оролцсон хэргээр Жошуа Вонгийг өнгөрсөн пүрэв гарагт баривчилжээ.

1997 он хүртэл Хонгконгийн тусгай захиргааны бүсийг эзэмшиж байсан Их Британи улс Жошуа Вонгийг баривчилсан явдалд зовниж буйгаа илэрхийлжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб, "Жошуа Вонгийг баривчилсан явдалд маш ихээр санаа зовж байна. Түүнийг баривчилсан нь Хонгконгийн эрх баригчид ардчилсан хөдөлгөөнийхнийг зориудаар хорьж байгаа бас нэг жишээ боллоо. Хятад болон Хонгконгийн эрх баригчид Их Британитай хийсэн хамтын зөвшилцлийн дагуу Хонгконгийн иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх ёстой." гэжээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу салан тусгаарлах үзэл санаа илэрхийлсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан, гадны хүчнүүдтэй үгсэн хуйвалдсан этгээдэд насаар нь хорих хүртэл шийтгэл ноогдуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан