Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ

 

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхгүй бол УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ. 

АН-ын дарга О.Цогтгэрэл: АН нэр дэвшигчийнхээ материалыг хүлээлгэж өгөхөөр ирэхэд хоёр нэр дэвшигчийн хоёулангийнх нь материалыг хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэл эдэлж байна. СЕХ эрх баригч хүчний заавар даалгавраар парламентад суудалтай намыг сонгуульд оролцох, оролцохгүй байх асуудлыг шийдэж байна.

Нөгөө талаас нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг яаралтай уулзаж асуудлаа шийдэхийг уриалж байна. АН маш их хүлээцтэйгээр асуудалд хандаж ирсэн. Бид тэмцлийн дараа дараагийн асуудал руу шилжихээс өөр аргагүй нөхцөл үүсч байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: АН-ын бүлэг 12.00 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэхээр ирэхэд бүртгэхгүй гэлээ. СЕХ 9 хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл дарга нь эрх баригч намын ажилтан мэт хандаж байна. 15.00 цагт Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах албан бичиг хүргүүлсэн. СЕХ АН-аас хууль ёсны дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж байна. Тиймээс бид тэмцлийн дээд хэлбэр болох өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан