ВАКЦИНЫ МЭДЭЭ: Файзер вакцины 188,370 тун Мичиган дахь үйлдвэрээс Монголд хүргэгдлээ! МУ-ын гуравдагч хөрш, #СтратегийнТүнш-ийн хувьд, мөн КОВАКС хөтөлбөрийн хамгийн том хандивлагч орны хувьд АНУ нь МУ-ын КОВИД-19-тэй тэмцэх, мөн цар цахлын араас эдийн засгаа сэргээх хүчин чармайлтыг нь дэмжиж ажиллахдаа бахархалтай байдаг. Энэхүү вакцины хандив нь цар тахлын эхнээс Монгол Улсын хариу арга хэмжээнд АНУ-аас үзүүлж буй тогтвортой тусламжийн үргэлжлэл болж байна. Өнөөдрийг хүртэл АНУ-аас USAID Mongolia-аар дамжуулан, сайн чанарын амьсгалын аппарат нийлүүлэх, шаардлагатай сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр 4 сая ам. долларын тусламжийг МУ-д үзүүлээд байна хэмээн АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлллээ.
Эх сурвалж: https://mn.usembassy.gov/mn/pr-090821-mn/