Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшиг сонгогдлоо. Монгол Улсын тав дах ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татасан бөгөөд нийт 151:12 гэсэн харьцаатай Б.Баттүшиг ялжээ. Хоёр санал хүчингүй. Хуралд оролцсон 180 гишүүнээс 165 нь түүнд саналаа өгсөн байна.
Тэрбээр одоогоор Emart их дэлгүүр, Скайтел Группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, "Монголд Та Хэрэгтэй" ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг ажлуудыг эрхэлдэг юм. Мөн Ц.Сандуй /Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч/ 84 санал, Т.Амаржаргал /Монголын байт харвааны ерөнхий нарийн бичгийн дарга/66, П.Буяндэлгэр /Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/ 65, А.Ганбаатар /Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч/ 64, Ч.Амарсанаа /Ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн/ 61, Д.Жаргалсайхан /Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/ 61 саналаар тус тус МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдлоо