Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДЫН ДУНДАЖ ҮНЭ 50.000-70.000 төгрөг

Хүүхдийн зуслангийн ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд орон нутагт хөдөлмөр зуслангууд нэмэгдэж байгаа аж. 

Энэ жил хагас, бүтэн өнчин буюу зорилтод бүлгийн нийт 10,000 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэжээ. Уг ажилд нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд үүгээр дамжуулж орон нутгийн зусланд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. 

"2024 онд зуслангуудад нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ"

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир "1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор тухайн үеийн зуслангуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, санхүүжилт хөрөнгө оруулалтын төсөв байхгүй байсаар ирсэн. Үүнийг сүүлийн жилүүдэд төрөөс бодлогоор дэмжиж, зуслангийн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн эрхийг хангахтай холбоотой зохицуулалт оруулж жил бүр зуслангийн хөгжлийн хөтөлбөрт санхүүжилт тавьж өгдөг болсон.

2023 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас 260 гаруй сая төгрөгийг зуслангуудад дэмжлэг болгож өгсөн бол энэ жил нэг тэрбум төгрөг төсөвт туссан байгаа. Төрийн өмчийн болон хувийн гэдгийг үл харгалзан санхүүжилт өгөх хуультай. 

Монгол Улсын хүн амын 1.2 сая нь 0-18 насны хүүхдүүд байгаа. Үүнээс зуслангийн насны 680,000 гаруй хүүхдүүд байдаг. 2023 онд 73,000 гаруй хүүхэд зусланд хамрагдсан байгаа нь зуслангийн насны хүүхдүүдийн ердөө 7.6 хувь юм. Иймд цаашид зуслангуудын үйл ажиллагааг тогтвортой явуулж, тоог нь нэмэх, хөрөнгө оруулалтыг сайжруулах зусланд хүүхдүүдийг илүү хамруулах ажлуудыг хийнэ" гэв. 

Зуслангийн дундаж үнэ тарифын хувьд: 

  • Орон нутгийн зуслангууд ихэвчлэн өдрийн 35,000 төгрөг
  • Улаанбаатар хотод 50,000-70,000 төгрөгийн хооронд байгаа аж. 
  • Зарим хөтөлбөртэй зуслангуудын үнэ өссөн дүнтэй байгаа юм байна. 

Хүүхдийн зуслангийн стандартыг 2023 онд шинэчлэн баталж, нүүдлийн соёлын, төрөлжсөн сургалттай, гэр бүлийн зуслан зэргээр төрөл нь нэмэгдсэн байна. Хөдөлмөр зуслан буюу шинэ нэршлээрээ амьдрах ухааны зуслангууд малчин айлтай гэрээ хийх зэргээр нүүдлийн соёлын боловсролыг олгоход чиглэж байгаа аж. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан