Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлав

Азийн сангаас “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд монгол хэлээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хүүхдийн таван төрлийн номоос нийт мянган ширхгийг НЗДТГ-т хүлээлгэн өглөө.

Тус төсөл нь эцэг эх, асран хамгаалагч, багш нарт хүүхдэд багаас нь ном уншиж өгөхийн ач холбогдлыг ойлгуулан таниулж, улмаар сургуулийн өмнөх буюу тав хүртэлх насны хүүхдийн өсөлт, хөгжлийг номоор дамжуулан дэмжих зорилготой юм.  

НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр ном хандивлаж буй Азийн сангийн хамт олонд талархал илэрхийлж, тус номуудыг нийслэлийн алсалсан дүүргүүдэд байрладаг төрийн өмчийн цэцэрлэгүүд, “Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай төв”, “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д тус тус өгч байгааг уламжлав. 

Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор “Хамтдаа уншицгаая” төслийг гурван жилийн өмнөөс Лоринэт сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Азийн сангийн хөгжүүлсэн “Let's Read” аппликэйшнд Ази, Номхон далайн улсуудын хэл болон англи хэлээр 10 мянга гаруй хүүхдийн ном байршуулснаас одоогоор 231 номыг монгол хэлээр унших боломжтойг дурдав.

Мөн энэ үеэр номын дээжийг хүлээн авахаар нийслэлийн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан