“Нийслэлийн 2021 – 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" -ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Өнгөрсөн жил тус хөтөлбөрт их, дээд 21 сургуулийн 150 оюутан, залуучууд хамрагдсан. "Оюутан цагдаа" хөтөлбөр гадаадын иргэд жуулчид ихээр төвлөрдөг зорчдог газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгцээт мэдээ, мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах зорилготой юм. 2024 оны "Оюутан цагдаа" хөтөлбөр зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд хэрэгжинэ.Тус хөтөлбөрт хамрагдсанаар, олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх, амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах, амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ жилийн оюутан цагдаа хөтөлбөрт ЭНД дарж бүртгүүлнэ үү.