Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Ихэнх нутгаар халж байгаа учир ирэх долоо хоногт аянга цахилгаантай бороо орох магадлалтай

Улсын Онцгой Комисс(УОК)-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын дэргэд Шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд шилжүүллээ. 

Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газар(ЦУОШГ)-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. 

Ирэх долоо хоногт төвийн аймгуудын хойд нутгаар болон зүүн аймгуудын нутгаар бороо хур элбэг байх аж. Ихэнх нутгаар халж байгаа учраас ирэх долоо хоногт аянга цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байгаа юм байна. Учир нь гэнэт дулаарах нь аянга цахилгаантай аадар бороо орох эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Температурын хувьд халахааргүй байгаа хэдий ч гэнэтийн өөрчлөлтүүд байгаа гэв. 

Зургаадугаар сарын урьдчилсан төлөвийн хувьд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх урьдчилсан төлөв гарчээ. 

Зургаа болон долдугаар саруудад гэнэт дулаарч хүйтрэх үзэгдэл үргэлжлэх учраас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр болон нөөлөг салхи эрсдэл нэмэгдэнэ гэв. 

Нөөлөг салхи нь аадар борооны өмнө ажиглагддаг хүчтэй гэнэтийн салхи бөгөөд салхины хурд нь 40 м/с түүнээс ч дээш хүрэх тохиолдол байдаг учир байшингийн дээвэр хуулрах зэрэг янз бүрийн эрсдэлийг дагуулдаг гэдгийг анхаарууллаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан