Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Г.Тэмүүлэн: Засгийн газар цаг хугацаагаар шахаж, УИХ-ын гишүүд, ард иргэдийн төсөвтэй танилцах боломжийг хязгаарладаг

Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  энэ төслийг хууль санаачлагчид буцаах ёстой хэмээн үзэж “ Гадаад өр зээлээ хэмжээгүй, хяналтгүй нэмэгдүүлэхийн төлөө улсын төсөв, санхүүгээ эрсдэлд оруулж болохгүй. Сөрөг үр дагаврыг нь улсын төсөв, эдийн засаг дийлэхгүй. Төсөв, санхүүгийн үндсэн суурь зарчимд халдаж, Үндсэн хууль шиг мөрдөгдөх хуулиуд, арга хэлбэр, тогтолцоогоо нурааж болохгүй. Ингэвэл эдийн засгийн аюулгүй байдал алдагдана.

УИХ гадаад өр зээл, бондын сөрөг үр дагаврыг дутуу үнэлж, алдаатай шийдвэр гаргаж болохгүй. Тодотгол дагасан хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргаж байна” хэмээн хэвлэлд хандлаа.

Тэрээр “Төсвийн зардал ирэх гурван жилд хамгийн доод талдаа 11.6 их наядаар нэмэгдэж, тэр хэмжээгээр Засгийн газрын өрийн хэмжээ тэлэн, улмаар гадаад өр, зээлийн бондын эргэн төлөлтийн дарамт улсын төсөвт  эрсдэл учруулахаар байна. Өнөөдөр ард иргэд, сэтгүүлчид, УИХ-ын гишүүдэд төсөвтэй танилцах боломж алга. Засгийн газар цаг хугацаагаар шахаад төсөвтэй танилцах боломж олгодоггүй байсныг бид төсвийг 9 сарын 1-нд өргөн барихаар хууль өөрчилсөн. Гэтэл өнөөдөр өөрчилж буй хуулиар ахиад 10 дугаар сарын 1 болгожээ. ” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан