Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхах юм байна.

Тус айлчлалын талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар хэлэхдээ “Айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах зорилоготой. Түүнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээх, томоохон төслүүдийн явцыг урагшуулах, БНХАУ-д экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр, мөн мах болон уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар айлчлалын үеэр ярилцана” гэв.

Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, арга хэмжээнд аль болох цөөн хүн оролцуулах аж.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.АМАРЖАРГАЛ:

Айлчлалыг халдвар, хамгааллын өндөр түвшинд зохион байгуулах бөгөөд 24-72 цагийн өмнө айлчлалд оролцох бүх хүнд шинжилгээ хийнэ. Мөн БНХАУ-ын талын хүмүүсээс ч түргэвчилсэн шинжилгээ авч, 6-7 цагийн дотор хариуг гаргахаар бэлтгэл хангасан. Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн хүмүүсийн ачаа тээш, хооллох заал, байрлах байранд ЗӨСҮТ-өөс урьдчилан ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Айлчлал дууссаны дараа мөн дахин халдваргүйжүүлэлт хийж, тэдэнд үйлчилсэн иргэд, арга хэмжээнд оролцсон хүмүүсийг манайд мөрдөгдөж буй журмын дагуу 14 хоног тусгаарлана. Тусгаарлах хугацаанд мөн шинжилгээ авна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгтэй уулзах уу? Уулзсан тохиолдолд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг тусгаарлах уу? 

ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.ОДОНБААТАР: 

-Төрийн гурван өндөрлөг өндөржүүлсэн бэлэн байдлын горимыг мөрдөж уулзалтад оролцоно.

ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: 

-Төрийн гурван өндөрлөгтэй уулзах асуудал одоогоор тодорхой болоогүй байгаа учир хариулт өгөх боломжгүй байна.

-Онцгой нөхцөлд хэвлэлийнхэн айлчлалыг ямар байдлаар сурвалжлах вэ?

-Хоёр талаас цөөхөн хэвлэлийн төлөөлөл оролцуулна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан