Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
“БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

  Монгол Улсын Засгийн газраас 2018 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, эрх зүйн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, эрх зүйн боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, цаашлаад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд шинэлэг арга зүй нэвтрүүлсэн зэрэг олон эерэг өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгож чадсан юм.

  Энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдол нь зөвхөн дээрх үр дүнг хэлэлцэж, дүгнэх төдий бус, цаашид бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, илүү боловсронгуй болгох, тэр дундаа иргэн бүрд хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн томоохон баримт бичгийн суурь чиглэлийг тодорхойлох хүрээнд болж буйгаараа онцлогтой.

  Хэлэлцүүлгээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, хөндлөнгийн судалгааны санал зөвлөмж”, “Үндэсний хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжсэн туршлага”, “Эрх зүйн хөтөлбөрийн хэрэгжилт ба ололт сургамж”, “Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн сайн туршлага”, “Бодлогын чиглэлд анхаарах зарим асуудал” сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс илтгэл танилцуулан мэдээлэл хүргэж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, цаашид үргэлжлүүлэх бодлогын чиглэлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх, сайжруулах тал дээр үзэл бодлоо илэрхийлэн санал солилцсон юм. Мөн 21 аймгийн төлөөлөл Булган аймгаас “Орон нутагт хэрэгжсэн сайн туршлага” сэдвээр илтгэл тавилаа.

Хэлэлцүүлэгт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл буюу  зарим төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд болон олон улс, төрийн бус байгууллага, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн багш нар зэрэг нийт 50 гаруй байгууллагын төлөөллүүдээс гадна 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс цахимаар оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан