УИХ-ын 2025.04.18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Өмнөх байнгын хороооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын асуудлыг хөндсөн байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал нь хуульд хөндөгдөөгүй бол зөвшөөрөгдөнө гэсэн агуулгатай. Тиймээс уг асуудлыг хөндөхгүй бол цахим мөрийтэй тоглоом эрхлэгчид зөвшөөрөл ч авахгүй үйл ажиллагаа явуулах эрх үүсэх байсан. Иймд төсөлд тэрхүү заалтыг хориглохоор тусгах шаардлага үүсэж байгаа юм. Үүний үндсэн дээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох эрх үүснэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тайлбарлаж байв. Түүнчлэн Зөвшөөрлийн хуулийн төсөлд ашиг олох зорилгоор цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг хориглож байгаа тул и-спорт зэрэг спортын уралдаан, тоглоомтой төдийлөн хамаарахгүй гэсэн юм.