Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдагаа Шадар сайд илэрхийлэв. 2021 онд  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Монгол, Оросын санаачилга - 2021” арга хэмжээг хамтран зохион байгуулах, тэр үеэр бизнес форум, үзэсгэлэн худалдаа зэрэг цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн тул Элчин сайдыг бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ.

Хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газар ажлаа идэвхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд дурдаж, энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөхөд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.  

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, 100 жилийн ойг хамтран тэмдэглэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэлээ. Харилцаа, хамтын ажиллагаанд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэгээ илэрхийлэв.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөөд байна. Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, “Монгол-Оросын санаачилга-2021”, “Найрамдлын галт тэрэг” цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх юм.

1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан