Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Израил, Судан улсууд энхийн хэлэлцээр хийнэ

АНУ, Эмират, Судан улсын төлөөлөгчид өнөөдөр Абу Даби хотноо уулзаж, хэлэлцээр хийж байна. Энэхүү уулзалтаар талууд харилцаагаа хэвийн болгох оролдлого хийнэ гэж Израилийн сэтгүүлч Барак Равид мэдээлжээ. Тэрээр энэ мэдээллийг Суданы хэвлэлээс авсан гэнэ. Түүнд бичсэнээр, хэрвээ АНУ, Арабын нэгдсэн Эмират санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлбэл Судан улс Израилтай найрамдах гэрээг ойрын хугацаанд байгуулах ажээ.

Хартум хүмүүнлэгийн тусламж болон төсөвт шууд дэмжлэг хэлбэрээр гурван тэрбум ам.доллар авахыг хүсч байгаа гэнэ. Вашингтон, Абу Даби энэ тусламжийг ойрын гурван жилийн хугацаанд шилжүүлэх ёстой ажээ.  

Хартум мөн Терроризм санхүүжүүлдэг улсуудын жагсаалтаас улсынхаа нэрийг хасуулах хүсэлтийг Д.Трампын засаг захиргаанд гаргаад байгаа. Гэвч ингэхийн тулд “Суданд халдлагад өртөж амиа алдсан америкчуудын ар гэрт 300 сая ам.долларын нөхөн төлбөр олгох” гэх зэрэг тодорхой нөхцөл шаардлагуудыг биелүүлэх хэрэгтэй болоод байгаа юм байна.

Ойрхи Дорнодод энх тайван тогтоох ажил ийнхүү эрчимтэй өрнөж байна. Тухайлбал, АНЭ, Бахрейн Израил улсууд энэ сарын 15-ны өдөр Цагаан ордонд энхийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан