Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Ерөнхий сайдын аялал үргэлжилсээр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын салбар хариуцсан алба хаагчдын хамтаар яамд, агентлагуудад төлөвлөгөөний дагуу ажилласаар байгаа билээ.

Өнөөдөр Техник спортын төв ТӨҮГ, Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ, Залуучуудын Ногоон наадмын спортын цогцолбор, Мөсөн өргөө, Биеийн тамир, спортын Улсын хороо, Спортын төв ордонд очиж нөхцөл байдалтай нь танилцаж, ажилтан албан хаагчдаас мэдээлэл сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтнуудад судалж танилцуулахыг үүрэг болгов.

Монгол Улсын Засгийн газраас урлаг, соёл, спортын хөгжилд ихээхэн анхаарч Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөртөө бодлогын цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн хүрээндээ Боловсрол Шинжлэх Ухааны яаманд харьяалагддаг байсан спортын салбарыг бие даалгаж, Биеийн тамир, спортын Улсын хороо болгон өргөжүүлсэн. Сүүлийн жилүүдэд бүх нийтийн биеийн тамирыг орхигдуулсан байна. Ард иргэд, хүүхэд залуучуудаа бялдаржуулан чийрэгжүүлж, эрүүлжүүлэх зорилт хэрэгжүүлнэ. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах үүрэгтэй тус хороог Ерөнхий сайд миний бие өөрийн эрхлэх асуудлын хүрээнд багтаасан. Одоо нэгдсэн удирдлагатай, эрхзүйн чадамж нь дээрдсэн бие даасан салбараа сайтар бэхжүүлж, хөгжүүлж авч явах ёстой шүү гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх очсон спортын байгууллага бүрийн албан хаагчдад захилаа.

Спортын сургалт үйлчилгээ үзүүлдэг тухайн газрууд УОК-ын шийдвэрийн дагуу зарим дэглэмүүд суларсантай холбогдуулан есдүгээр сарын 15-аас сурагч, тамирчдийн бүртгэлийг явуулж, танхимын сургалтуудыг эхлүүлсэн бөгөөд өдөрт 2-3 ээлжээр хэвийн үргэлжилж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан