СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА
Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ.
С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо
СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв
Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна
Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ
Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Солонгос Улсын Засгийн газар гадаадын 130,000 гаруй ажилчны визийн хугацааг сунгахаар боллоо
Цар тахлын үеийн ажиллах хүчний хомстлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөд Солонгосын засгийн газар одоо тус улсад байгаа гадаадын 130,000 гаруй ажилчны визийн хугацааг сунгах болсныг өнөөдөр зарлажээ.
Дэлхий дахинд
Энэ жил Ялалтын баярт нэг ч зочин урихгүй
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр энэ жил Москвад болох Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан арга хэмжээнд нэг ч зочин урихгүй гэнэ. Тэрээр "Энэ жил тэмдэглэлт ой биш учир нэг ч зочин урихгүй" хэмээн тэмдэглэсэн байна. Ноднин Ялалтын баярын 75 жилийн ойн арга хэмжээ цар тахлын улмаас тавдугаар сарын 9-нд болох байсан ч зургадугаар сарын 24 болж хойшлогдсон билээ. Мөн уг арга хэмжээнд Беларусь, Казахстан, Молдав, Тажикистан, Узбекистан, Серб, Босни, Герцеговины төрийн тэргүүнүүд оролцсон юм.
Дэлхий дахинд
Аугаа их ялалтын 76 жилийн ойн баярын парадад 12 мянган албан хаагч оролцоно
ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин “Зөвлөлтийн ард түмэнд нацизмтай өрнүүлэх тэмцлийн хамгийн хүнд ачаа ирсэн бөгөөд тэд л хамаг муу муухайг ялан дийлж чадсан” гэдгийг дурсан санаж явахыг уриалав. Тэрбээр хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед шаардагдаж буй нийтийн аюулгүй системийг бий болгох зорилгоор яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллахад Орос улс нээлттэй. Улс орнууд хамтдаа дэлхий дахиныг шинэ аюулаас хамгаалж чадна” хэмээн аугаа их ялалтын 75 жилийн ойн баяраар хэлж байсан билээ.
Дэлхий дахинд
ХОЙД СОЛОНГОС: ӨМНӨДИЙН ЗАСГИЙН ГАЗАР ГУРАВДУГААР САРЫГ ДАЙНЫ САР БОЛГОХ СОНГОЛТ ХИЙЛЭЭ
Ким Ё Жон “Родонг Синмун” сонинд “Далайн чанадаас манай нутагт дарийн утаа үнэртүүлэх гэж бэлтгэж байгаа АНУ-ын шинэ засаг захиргаанд зөвлөгөө өгмөөр байна. Хэрэв ирэх дөрвөн жил тайван унтаж амрахыг хүсч байгаа бол эхний алхмуудаа зөв хийгээрэй. Өмнөдийн Засгийн газар дахиад л гуравдугаар сарыг дайны сар болгох сонголт хийлээ. Энэ бол Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх бэлтгэл” хэмээн ярьсан байна.
Дэлхий дахинд
Өөрийн хүчээр баяжсан Өмнөд Солонгосын хоёр тэрбумтан хөрөнгийнхөө хагасыг буяны үйлсэд хандивлахаар болжээ
Бизнесийн салбарт нь үе дамжсан хөрөнгөтөн гэр бүлүүд ноёрхдог Өмнөд Солонгост өөрийн хүчээр тэрбумтан болсон хоёр бизнесмэн бүх хөрөнгийнхөө тэн хагасыг буяны үйлсэд зарцуулахаар болсноо зарлажээ.
Дэлхий дахинд
БНХАУ: Хатуу хяналт тавих нь халдварын тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирустэй тэмцэхэд хэрэгжүүлсэн БНХАУ-ын амжилттай туршлага дэлхий даяар цар тахлыг ялан дийлэх итгэл найдварыг төрүүлж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Тэгвэл Хятадаас ямар практикийг нь зээлж авах боломжтой вэ? Энэ талаар тус улсын эрдэмтэд, эмч нар, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид "Российская газета" сонинд ярьсныг хүргэе.
Дэлхий дахинд
“COVID-19”-ийн оношлуурын зах зээл 15 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна
Эрэлт өсөж буй тул үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. АНУ-ын Калифорнид төвтэй “Global WholeHealth Partners Corporation”, Массачусеттст төвтэй “Moderna”, Пеннсилванид төвтэй “Inovio” зэрэг компаниуд энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Дэлхий дахинд
Ухань хотод үхрийн хөлдөөсөн махнаас “COVID-19” халдвар илэрлээ
БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод үхрийн хөлдөөсөн махны гурван сорьцоос “COVID-19” халдвар илэрлээ гэж тус хотын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээллээ.
Бразилаас импортолсон 1006 хайрцаг бүхий 27 тонн бүтээгдэхүүн Хятадын зүүн нутгийн Циндао хотын гаальд наймдугаар сарын 7-нд ирж, Уханьд наймдугаар сарын 17-нд авчирсан бөгөөд зах зээлд нийлүүлээгүй байжээ. Ухань хотын эрх баригчид тэдгээр бүтээгдэхүүнийг битүүмжилж, холбогдох ажилтнуудыг тусгаарлан шинжилгээ авч, тухайн газрыг халдваргүйжүүлсэн байна.
Дэлхий дахинд
Коронавирус илэрч эмчлэгдээд эдгэрсэн хүмүүс 1-2 сарын дараа дахин өвчилж байгааг тогтоожээ
Их Британийн үндэсний эрүүл мэндийн газар, Лондон хотын их сургуулийн эрдэмтэд хийсэн судалгаагаар коронавирусээр оношлогдоод эдгэрч гарсан өвчтөнүүд эмнэлгээс гарснаас хойш 49 хоногийн дараа дахин өвчлөх, өвчин ньь хүндрэх шинж тэмдэг илэрч байгааг тогтоожээ.
Дэлхий дахинд
Бүх нийтийн вакцинжуулалтыг ирэх сард эхлүүлнэ
ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар тус улсад коронавирусын эсрэг олон нийтийн вакцинжуулалтыг ирэх сард багтаан эхлүүлэхээр товлосон. Москва дахь Хөрөнгө оруулалтын форумаас Владимир Путин Оросын бүх бүс нутагт хүрэлцэхүйц вакциныг аль хэдийнэ хүргэсэн гэж мэдэгдэв.
Дэлхий дахинд